Рашаан хотын аяллын зориулалттай анхны галт тэрэг өнөөдөр буюу 08-р сарын 07-ны өдрийн үдээс өмнө тус хотын галт тэрэгний өртөөнөөс хөдөлсөн байна.

“Хятадын хүний эрхийн үйл ажиллагаа-2025” Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн Өвөр Монгол дахь нэгдсэн сурвалжилгын багийн сэтгүүлчид ч энэхүү галт тэргээр аялж, Рашаан болон түүний эргэн тойрон дахь хот суурины талаар гүнзгий ойлголоо.

Энэхүү галт тэрэг нь "Тусгай галт тэрэг + соёлын аялал жуулчлал"-ыг нэгтгэх талаар анхаарч, Рашаан хотын гоо үзэсгэлэнт байгаль, соёл иргэншил, онцлогт бүтээгдэхүүнийг жуулчдад танилцуулахаар зорьсон байна. Мөн Рашаан хотын эргэн тойрны аялал жуулчлалын цэгүүдийг холбож, тухайн нутгийн аялал жуулчлалын салбарын хөгжилд чухал ач холбогдол үзүүлэх болно.

Уг галт тэрэг нь экологи, биет бус соёлын өв, худалдаа үйлчилгээ, ардын зан заншил, тал нутгийн өнгө гэсэн таван гол сэдэв бүхий вагонтой ажээ.







































































