Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар 8-р сарын 5-ны өдөр "Сургуулийн өмнөх үнэ төлбөргүй боловсролыг үе шаттайгаар хэрэгжүүлэх тухай санал”-ыг нийтэлж, 2025 оны намрын улирлаас эхлэн бага сургуульд орохын өмнөх нэг жилийн хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг чөлөөлнө гэж тогтоожээ.
8-р сарын 7-ны өдөр, Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийж, сургуулийн өмнөх боловсролыг үе шаттайгаар үнэ төлбөргүй болгох бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа.
Уг бодлогод хүүхдийг асран хүмүүжүүлэх болон боловсролын төлбөрийг шууд чөлөөлөхийг тодорхой тогтоосон бөгөөд цэцэрлэгийн төгсөх ангийн хүүхдүүд энэ жилийн намрын улирлын сурлагын хугацаа эхлэхэд бодлогын тэтгэмжийг авч эхлэх юм. Энэ намар ойролцоогоор 12 сая хүүхэд үр өгөөжийг нь хүртэх төлөвтэй байна. Зөвхөн энэ оны намрын улирлын нэг сурлагын хугацаанд улсын санхүүгээс ойролцоогоор 20 тэрбум юанийн нэмэлт зардал гаргаж, өрхийн зардлыг 20 тэрбум юаниар бууруулах болно. Хүүхдийн цэцэрлэгийн төгсөх жилээс эхлэн цэцэрлэгийн төгсөх ангийн бүх хүүхдүүд төлбөрийг чөлөөлөх бодлогод хамрагдана. Хамрах хүрээд улсын болон хувийн цэцэрлэг, хотын цэцэрлэгүүд болон хөдөө тосгоны цэцэрлэгүүд хамрагдана. Цэцэрлэгийн төгсөх ангийн бүх хүүхэд энэ бодлогын үр шимийг хүртэх болно.
Төрийн зөвлөлийн “санал"-д, хүүхэд асрах болон боловсролын төлбөрийг чөлөөлсний үр дүнд цэцэрлэгийн орлого буурахад чиглүүлж санхүүгээс татаас олгож, шаардлагатай хөрөнгийг төв болон орон нутгийн санхүүгээс хуваалцан даана гэж тодорхой заасан байна. Төв санхүү ихэнхийг нь дааж, төв болон баруун бүсүүдэд харьцангуй илүү олгох болно. Төв санхүүгээс баруун, төв, зүүн нутагт тус бүр 80, 60, 50 хувийн ачааллыг хуваарилан даах болно.





































































